

| Байгуулагдсан он | 2015 |
|---|---|
| Үйл ажиллагааны чиглэл | |
| Ажилтны тоо | 200+ |
| Утас | +976-7776-0222 |
| Вэбсайт | www.zintpharm.mn |
| Цахим хаяг | https://www.facebook.com/zint.pharm |
ЗИНТ ФАРМ ХХК нь 2015 онд байгуулагдаж Монгол Улсад эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдааны салбарт итгэлцэл, чанар, хариуцлагын соёлыг бий болгон ажиллаж байгаа тэргүүлэгч компаниудын нэг юм.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа нотолгоонд суурилсан дэлхийн нэр хүндтэй, баталгаатай шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, олон мянган хэрэглэгчдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Зинт Фарм компанийн гол зорилго бол олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэх явдал юм. Өдгөө 1200 гаруй борлуулалтын сүлжээ дэлгүүрүүд, эмийн сан, онлайн платформ, мөн өөрийн нэрийн дэлгүүрээр дамжуулан жил бүр шинэ брэнд, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бидний ялгарал бол бүтээгдэхүүн биш итгэлцэл юм. Компанийн стратегийн гол тулгуур нь “Reliable, reputable, responsible” буюу найдвартай, нэр хүндтэй, хариуцлагатай байх зарчимтай. Мөн мэргэжлийн ур чадвартай, олон жилийн туршлагатай баг хамт олонтой, чанарыг нэн тэргүүнд тавьдаг бодлогоороо салбартаа танигдсан.
Манай харилцагч түншүүд, нийлүүлэгчид дэлхийн GMP, ISO, MHRA зэрэг хяналтын стандартыг хангасан үйлдвэрлэгчид байдаг.
Мөн Монголын Эрүүл мэндийн яамны шаардлагыг чанд биелүүлж, бүртгэл, шошго, сав баглаа боодлын өөрчлөлт, эмийн хяналт, фармаковижилансийн системийг олон улсын түвшинд хэрэгжүүлж байна. АНУ, Англи, Франц зэрэг өндөр хөгжсөн улсын судалгаагаар нотлогдсон өндөр үр дүнтэй, чанартай 12 брэндийн 100 гаруй эм, биологийн идэвхт болон эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн ба Advacare, Tylenol, Pedia, Optibac, Mustela, Desitin, Clearsil, Dettol зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютерийн хувьд найдвартай, баталгаатайгаар хэрэглэгчдэд хүргэдэг.
Зинт Фарм компани нь зүгээр нэг бараа оруулж ирэх бус эрүүл мэндийн зөв хандлага, шинжлэх ухаанд итгэх итгэл, чанарт итгэх ухамсрыг импортолдог. Харилцагчидтайгаа урт хугацааны түншлэл тогтоох, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн компани байхыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.