Зинт ХХК нь 2012 оны 12 сард хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдав.
Зинт ХХК нь 2012 оны 12 сард хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдав.
Зинт ХХК нь өндөр хөгжилтэй орнуудын GMP, ISO, MHRA олон улсын чанарын стандартыг хангасан, өндөр үр дүнтэй, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг Монголын хүүхдүүддээ хүргэхээр эм ханган нийлүүлэхийн үйл ажиллагаагаа тэлэв.
Монгол Улсад анх удаа нярайн шарлалтанд зориулсан зөөврийн фото эмчилгээний төхөөрөмж, Moбайл буюу хөдөлгөөнт клиник, өвчүүний төрөлхийн хонхойлтыг мэс заслын бус аргаар эмчлэх зэрэг 12 гаруй дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэв.
Бид хүүхдийн 20 гаруй эмгэг, эрүүл мэндийн асуудлын талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг нэвтрүүлэв.
“Хүүхэд ба Гэр бүл” номыг туурвин 5000% хэвлүүлж, эцэг эхчүүдэд, мэргэжил нэгт нөхдийн талархлыг хүлээсэн ба уг номын цахим хувилбар өдийг хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байна.
“Зинт Фарм компани нь импортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, байгууллагын бүтэц, орон тоогоо өргөтгөн үйл ажиллагаагаа тэлэв.
Зинт клиник нь бүх насны хүүхдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хөдөлгөөн засал, хэл засал, бариа засал, сэтгэлзүйн эрүүл мэнд, IQ тест, 3D эхо оношилгоо, хүүхдийн өсөлт хөгжлийн ОУ-ын үнэлгээ, нойрны зөвөлгөө сургалт, эрүүл хүүхдийн товлолт үзлэгүүдийг хийж эхлэв.
“Ай Деүс” компани нь олон улсын стандартад нийцсэн, найрлага болон гарал үүслээрээ баталгаатай, эрүүл, аюулгүй, органик гаралтай гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэв.
Зинт Фарм компанийн импортын 10 брэндийн 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1200 гаруй борлуулалтын сүлжээ дэлгүүрүүд, эмийн сан, онлайн платформ, мөн өөрийн нэрийн дэлгүүрээр худалдаалж эхлэв.
Монголын эрүүл мэндийн салбарт итгэлцэл, чанар, хариуцлагын соёлыг бий болгохыг зорьж ажиллаж ирсэний үр дүнд Зинт Фарм компани “Шилдэг импортлогч“ шагнал хүртэв.
Зинт компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Групп компанийн бүтэц рүү шилжив.
Мэргэжлийн ёсзүйг эрхэмлэсэн нэр хүнтэй брэнд байж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрүүл амьдралын үнэ цэнийг түгээнэ.
Нотолгоонд суурилсан анагаах ухаан, дэлхийн брэндээр эрүүл мэнд, амьдралын чанарыг соён гийгүүлнэ.
Дэлхийн брэндийг таны эрүүл мэндэд
Холбоо барих
All rights reserved. © 2025. “ZINT” LLC