

Зинт Клиник компани нь 2012 оноос хойш хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, дэвшилтэт арга технологи, стандартыг Монгол Улсдаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын хамгийн сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамжийн дагуу үзүүлж, хүүхдийнхээ төлөө санаа зовниж буй эцэг эхчүүдэд мэдлэг мэдээллийг олгож, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхэд онцгой анхаардаг.
Бүх насны хүүхдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хөдөлгөөн засал, бариа засал, сэтгэлзүйн эрүүл мэнд, IQ тест, оношилгоо, хүүхдийн өсөлт хөгжлийн ОУ-ын үнэлгээ, оношилгоо, үйлчилгээг мэргэжлийн, өндөр ур чадвартай, туршлагатай эмч мэргэжилтнүүд хүргэж, чанар, шуурхай байдал, тулгуурлан ажилладаг нийгмийн хариуцлагатай хамт олон юм.
ЗИНТ КЛИНИК нь эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг тасралтгүй эрэлхийлэгч байгууллага бөгөөд Монгол Улсад анх удаа нярайн шарлалтанд зориулсан зөөврийн фото эмчилгээний төхөөрөмж, Moбайл буюу хөдөлгөөнт клиник, өвчүүний төрөлхийн хонхойлтыг мэс заслын бус аргаар эмчлэх зэрэг 12 гаруй дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, олон мянган хүүхдэд амьдралын чанар, итгэл найдвар бэлэглэж ажилласаар иржээ.
Бид хүүхдийн 20 гаруй эмгэг, эрүүл мэндийн асуудлын талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мэргэжлийн ёсзүйг эрхэмлэсэн нэр хүндтэй брэнд байж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрүүл амьдралын үнэ цэнийг түгээнэ.
Нотолгоонд суурилсан анагаах ухаан, дэлхийн брэндээр эрүүл мэнд, амьдралын чанарыг соён гийгүүлнэ.
Ажилтан - Харилцагч - Хэрэглэгч
ХАМТЫН ҮНЭ ЦЭНЭ