Ай деүс компанийн танилцуулга

АЙ ДЕҮС ХХК нь 2022 оноос хойш гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн гол зорилго бол олон улсын стандартад нийцсэн эрүүл аюулгүй, орц найрлагатай, өндөр чанартай, баталгаатай, органик ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ хүргэх явдал юм.

 

Ай Деүс компани нь одоогоор Английн Reckitt компанийн ISO, GMP зэрэг олон улсын чанарын стандарттай, найдвартай, шинжлэх ухаанд суурилсан, олон зориулалттай ариутгал, цэвэрлэгээний брэнд болох Dettol гэр ахуйн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. 

 

Монгол орны нөхцөлд ялангуяа, ариутгал цэвэрлэгээний, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний чанар харьцангуй тааруу үнэлгээтэй байгаа судалгаанд үндэслэн үр дүнтэй, өргөн сонголттой итгэл хүлээсэн бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдээ Улаанбаатар хотын 100 гаруй сүлжээ дэлгүүр, эмийн сан болон борлуулалтын цэгүүдээр дамжуулан хэрэглэгчиддээ түгээдэг.

Цаашид бид чанартай, эрүүл органик орц найрлагатай хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монголынхоо зах зээлд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

Image hover effect image

Зинт Клиник-н хамт олон