Өрхийн анагаах ухааны хөгжил, шинэчлэлийн 25 жилийн ойн арга хэмжээнд Зинт компани ивээн тэтгэгчээр оролцлоо
Өрхийн анагаах ухааны хөгжил, шинэчлэлийн 25 жилийн ойд Зинт ХХК хамтдаа Монгол Улсад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хөгжил, шинэчлэл–25 жилийн ой болон “Ур чадвар–25” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чухал арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэчээр Зинт ХХК оролцож, нийт 6,000,000 төгрөгийн шагналын санг дэмжин, өрсөлдөөнд оролцсон 36 эмчид гарын бэлэг гардуулав.
Зинт ХХК нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламжийн чанар, өрхийн эмч нарын ур чадварыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт хийж, “Хүн бүрт эрүүл ирээдүй” уриан дор нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү санаачилгыг хэрэгжүүлсэн юм.