“Mongolian health technology expo-2025” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд Зинт компани “Шилдэг импортлогч” байгууллагаар шалгарлаа

 “Mongolian health technology expo-2025” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд Зинт компани “Шилдэг импортлогч” байгууллагаар шалгарлаа

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том “Mongolia health technology expo-2025” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулах шалгуур үзүүлэлтийн “ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ БАЙГУУЛЛАГА”-аар “Zint Pharm” Зинт ХХК шалгарлаа.

ЗИНТ ХХК нь 2012 онд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дэлхийн түвшний дэвшилтэт технологийг нутагшуулах зорилготойгоор Клиникийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Өдгөө Зинт Клиник, Зинт Фарм компаниуд болон өргөжиж дэлхийн нэр хүндтэй, баталгаатай шилдэг брэндүүд болох хүүхдийн эмчилгээнд хэрэглэх антибиотикийн сироп, пробиотикийг эмийн хатуу зохицуулалттай орнуудаас Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, олон мянган хэрэглэгчдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.