Зинт ХХК нь “Кристина Ноблийн Хүүхдийн Сан”-ийн харьяа “Нархан” асрамж, халамжийн төвд амин дэм хандивлалаа

Зинт ХХК нь “Кристина Ноблийн Хүүхдийн Сан”-ийн харьяа “Нархан” асрамж, халамжийн төвд амин дэм хандивлалаа

Нийгмийн хариуцлагын хүрээнд Зинт ХХК нь “Кристина Ноблийн Хүүхдийн Сан”-ийн харьяа “Нархан” асрамж, халамжийн төвийн нийт 54 хүүхдэд Педиа брэндийн амин дэм болон хүүхдийн Тайленол брэндийн бүтээгдэхүүнийг хандивлалаа.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн эрүүл өсөлт, дархлаа, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой юм. Зинт ХХК нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч импортлогчийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, ирээдүйн эзэд болсон хүүхдүүдэд итгэл, урам зориг түгээхэд онцгой анхаарч ажилладаг билээ.

Бяцхан үрсийн инээмсэглэл бидний хамгийн том урам зориг бөгөөд энэхүү хандив нь хайр, халамж, итгэл найдварын илэрхийлэл боллоо.