Т.Итгэл: Ашигтай бактери дутагдвал яаж ч хичээгээд ядарч, сульдаж өвдсөөр л байна

Т.Итгэл: Ашигтай бактери дутагдвал яаж ч хичээгээд ядарч, сульдаж өвдсөөр л байна

Өвлийн улирал ирж, ханиад, томуу идэвхжиж, утаа ихсэх үед хүний дархлаа хамгийн их ачааллыг үүрдэг. Ийм үед ашигтай бактериуд дархлааг дэмжиж, гэдэсний микробын тэнцвэрийг хадгалах замаар халдварын эрсдэлийг бууруулахад тусалдаг аж. Иймээс нэмэлтээр ашигтай бактери уух шаардлага бүр нэмэгддэг байх нь. Энэ талаар бид “Зинт Фарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Итгэлтэй ярилцаж, ашигтай бактерийн тухай бүх асуултад хариуллаа.

-Ашигтай бактери гэж яг юу вэ. Яагаад бидэнд хэрэгтэй вэ?

-Ашигтай бактери гэж бидний бие дотор амьдарч байдаг микро организмуудыг хэлдэг. Хүний биеийг бүрдүүлж буй эсүүдийн тооноос хоёр дахин их буюу хэдэн их наяд бактери бидний дотор оршдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь гэдсэнд бий.

Гэдэс өөрөө зарим төрлийн хүнсний ислэг, уураг, нүүрс ус зэргийг задалж чаддаггүй. Иймээс ашигтай бактери эдгээрийг задалж, шим тэжээл болгон хувиргадаг. Эрүүл хүний гэдэс дэх сайн бактериуд гэдэсний хананд хамгаалалтын давхарга үүсгэн байрлаж, дархлааны тогтолцоог хамгаалдаг. Харин сайн бактери дутагдвал гэдэсний хамгаалалт суларч, өвчин үүсгэгч бактериуд дархлааны тогтолцоонд нэвтрэн орж өвчлөмтгий болгодог. Түүнчлэн харшлын нэг шалтгаан нь дархлаа тогтолцооны хэт идэвхтэй эсвэл сул урвал юм. Харин ашигтай бактери дархлааг “сургаж”, зөв зохицуулалттай болгодог тул харшилд өртөх эрсдэлийг бууруулдаг. Мөн гэдэсний бактериудын тэнцвэр алдагдвал мэдрэлийн системээр дамжин тархинд “муу дохионууд” очиж, сэтгэл санаа хямрах, анхаарал төвлөрөхгүй байх, стрессийн даавар кортизол ихээр ялгарах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.

“Сүүлийн үеийн судалгаагаар ашигтай бактерийг 3–4 долоо хоног тогтмол хэрэглэхэд кортизолын түвшин буурч, судалгаанд оролцогчдын сэтгэл түгшүүрийн түвшин 20–30 хувиар буурсан байна.”

-Ашигтай бактерийг бусад амин дэмтэй хамт хэрэглэхэд нийцэл нь ямар байдаг вэ?

-Ашигтай бактери нь В болон К аминдэмийн нийлэгжилтэд оролцдог.

  • В витамин нь энерги, тархи, дархлаанд чухал үүрэгтэй. Түүний дутагдал ядаргаа, сэтгэл гутрал, мэдрэлийн асуудал үүсгэдэг.
  • К витамин нь цусны бүлэгнэл болон ясны эрүүл мэндэд оролцдог.

Тиймээс хоол хүнс эсвэл нэмэлт бүтээгдэхүүнээр В ба К аминдэмийг авч байсан ч, хэрэв гэдэсний ашигтай бактери дутмаг байвал эдгээр витаминууд бүрэн нийлэгжихгүй. Иймээс нэмэлтээр ашигтай бактери хэрэглэж байж бусад витаминаас ч ашиг шимийг нь хүртэнэ гэсэн үг.

-Ашигтай бактерийг хэзээ уух хамгийн тохиромжтой вэ?

-Манай Optibac брэнд пробиотикийг өглөөний цайны дараа уухыг зөвлөдөг. Учир нь өглөө өлөн үед ходоодны хүчиллэг орчин хамгийн өндөр байдаг тул амьд бактериуд ходоодоор дамжихдаа устах эрсдэлтэй. Харин хоол идсэний дараа ходоодны pH түвшин тэнцвэржиж, бактериуд амьд байдлаа хадгалсан чигээр гэдсэнд хүрч, үйлчлэлээ илүү үр дүнтэй үзүүлдэг. Гэхдээ өглөө уухаа мартсан бол санаа зовох хэрэггүй, өдрийн хоолны дараа ууж болно. Хамгийн гол нь тогтмол хэрэглэх нь пробиотикийн үр нөлөөг хадгалах чухал нөхцөл юм.

-Алкохол хэрэглэсний дараа ашигтай бактери уух нь ямар үр дүнтэй вэ? 

-Алкохол бол гэдэсний сайн бактериудын хамгийн том дайсан. Согтууруулах ундаа хэрэглэх үед ашигтай бактериуд буурч эсрэгээрээ муу бактери үржихэд тусалдаг. Мөн алкохол серотонины дааврыг алдагдуулдаг. Харин пробиотик  хэрэглэснээр эл дааврыг сэргээж, сэтгэл санаа, нойр, тайвшралд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн зарим пробиотикийн төрөл омгууд элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг ч дэмждэг. Залуучууд алкохол хэрэглэснийхээ маргааш амин дэм ууж, эрдсээ нөхдөг болсон. Үүний адил гэдэсний микробиомоо мартахгүйгээр ашигтай бактери ч хэрэглэх хэрэгтэй.

Манай  Оптибак бүхэл бүтэн пробиотик судалдаг судалгааны хүрээлэнтэй, жил бүр судалгаа туршилтыг бүтээгдэхүүнүүддээ хийж байдаг. Мөн Английн эмч, хоол зүйч нарын хамгийн их зөвлөдөг брэнд. Тийм ч учраас Англи, Ирландад хамгийн их хэрэглэгчтэй. Манай брэндийн бүх бүтээгдэхүүний үр дүн нь Алтан стандарт гэдэг клиник туршилтын арга зүйгээр баталгаажсан байдаг.

-Ашигтай бактери дутагдсанаас үүдэж стресстэж, сэтгэл гутралд орно гэж байх уу?

-Сэтгэл түгших, стресстэх, эсвэл депрессээр шаналах шалтгааны нэг нь гэдэсний ашигтай бактери дутагдахтай холбоотой байдаг. Учир нь бидний аз жаргалын даавар допамины 50–70 хувь нь гэдсэнд нийлэгждэг. Допамин нь хоол хүнсэнд агуулагддаг тирозин хэмээх амин хүчлээс үүсдэг бөгөөд ашигтай бактериуд л энэ бодисыг задлан ялгаж, допамин болгоход оролцдог. Өөрөөр хэлбэл, гэдэсний ашигтай бактери багасвал сэтгэл санааг тогтвортой байлгадаг дааврын ялгарал буурч, стресс, түгшүүр, уур уцаартай байдал нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Харин 6 омгийн 5 тэрбум ашигтай бактери агуулсан Optibac Every Day бүтээгдэхүүнийг хэрэглэсэн судалгаанд оролцогчдын сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин мэдэгдэхүйц буурсан гэсэн үр дүн бий.  Optibac нь пробиотик судалдаг судалгааны хүрээлэнтэй бөгөөд жил бүр судалгаа туршилтыг бүтээгдэхүүнүүддээ хийдэг. Мөн Английн эмч, хоол зүйч нарын хамгийн их зөвлөдөг брэнд юм. Тийм ч учраас Англи, Ирландад хамгийн их хэрэглэгчтэй, бүх бүтээгдэхүүний үр дүн нь Алтан стандарт хэмээх клиник туршилтын арга зүйгээр баталгаажсан байдаг.

-Ашигтай бактери хоол боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Гэдэс бол хүний биеийн мотор юм. Өдөр бүр бидний хөдөлгөөн, сэтгэхүй, бодол бүгд энерги шаардана. Харин энэ энергийг гарган авах цорын ганц эх үүсвэр бол хоол хүнс. Гэвч хоол хүнсийг яг бидний биед ашиглагдах энерги, шим тэжээл болгон хувиргадаг гол хүчин зүйл нь ашигтай бактериуд юм.

Хүний гэдэс өөрөө бүх төрлийн хүнсний уураг, нүүрс ус, эслэгийг бүрэн задалж чаддаггүй. Энэ үед ашигтай бактериуд оролцож, хоол хүнсний нарийн ширхэгтэй хэсгүүдийг задалж, бие махбодод шингэх боломжтой хэлбэрт оруулдаг. Тэгэхээр хэрэв ашигтай бактери дутагдвал бид хангалттай хоол идэж байсан ч тэр хоолноосоо шаардлагатай шим тэжээл, энерги авч чадалгүй, хоол идсэн ч ядрах, сульдах, дархлаа сулрах шинж илэрдэг.

-Ашигтай бактери хэрэглэж байх үед идэхэд тохиромжтой хүнс болон идэж болохгүй хүнс гэж бий юу?

-Ашигтай бактерийн найз хүнснүүд бол будаа, овьёос, саримс, сонгино, гадил, аспарагус, буурцагт ургамал, тараг, кимчи юм. Мөн хамгийн гол нь ус сайн ууснаар  бактери идэвхтэй ажиллах орчин бүрдэнэ. Харин тохиромжгүй, дайсан хүнсэнд алкохол, элсэн чихэр, хийжүүлсэн ундаа, хэт боловсруулсан, тосонд шарсан хоол хүнс багтана.

Хүн бүрийн эрүүл мэндийн үндэс суурь нь бидний дотор орших ашигтай бактериудын тэнцвэртэй орчин байдаг. “Гэдэсний микробиом эрүүл байх үед хүний сэтгэл санаа тогтуун, дархлаа хүчтэй, бодол уужим, амар амгалан байдаг” хэмээн Т.Итгэл захирал онцолсон юм. Тиймээс эрүүл мэнддээ анхаарна гэдэг дан ганц гаднаас нь арчилж тордох бус дотоод тэнцвэрээ хамгаалах ухаан ажээ. Өдөр бүр ашигтай бактери хэрэглэснээр та өөрийгөө илүү эрүүл, эрч хүчтэй, урам зоригтой байлгах боломжтой. Ашигтай бактери хэрэглэж ашигтай амьдралыг дэмжье!