Манай компанийн гол зорилго бол олон улсын стандартад нийцсэн, дэлхийн зах зээлд тэргүүлж буй, аюулгүй, өндөр чанартай эм, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ хүргэх явдал юм.
Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх бус өөрийн компанийн нийлүүлж буй эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүн, чанарын талаарх мэдээллийг цуглуулах нь бидний ажлын чухал хэсэг юм.
Учир нь чанарын баталгаа, эмийн хяналтын тогтолцоог бий болгох эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанарын талаарх гомдол санал болон сөрөг үр дагавар эсвэл үр дүн гараагүй байдлыг цаг алдалгүй илрүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн компани байхыг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.
Хэрэв манай эм, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглээд сөрөг үр дагавар илэрсэн, үр дүн гараагүй эсвэл чанарын асуудал гарсан бол Та дараах өөрт боломжит арга замаар бидэнтэй холбогдож мэдэгдэхийг хүсье.
Хэрэв танд бүтээгдэхүүний чанарын талаар мэдээлэл, хүсэлт байвал доорх имэйлээр илгээнэ үү.
Таны өгсөн бүх мэдээллийн нууц хадгалагдах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй.
Утас: 7776-0222
Имэйл : info@zintpharm.mn
Мэргэжлийн ёсзүйг эрхэмлэсэн нэр хүнтэй брэнд байж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрүүл амьдралын үнэ цэнийг түгээнэ.
Нотолгоонд суурилсан анагаах ухаан, дэлхийн брэндээр эрүүл мэнд, амьдралын чанарыг соён гийгүүлнэ.
Дэлхийн брэндийг таны эрүүл мэндэд
Холбоо барих
All rights reserved. © 2025. “ZINT” LLC