Зинт компанийн он цагийн хэлхээс

2

Зинт ХХК нь 2012 оны 12 сард хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр байгуулагдав.

2012
aaaaaa

Зинт ХХК нь өндөр хөгжилтэй орнуудын GMP, ISO, MHRA олон улсын чанарын стандартыг хангасан, өндөр үр дүнтэй, баталгаатай бүтээгдэхүүнийг импортлох, эм ханган нийлүүлэх байгууллагыг нээв.

2014
Firefly 1

Монгол Улсад анх удаа нярайн шарлалтанд зориулсан зөөврийн фото эмчилгээний төхөөрөмж, Moбайл буюу хөдөлгөөнт клиник, өвчүүний төрөлхийн хонхойлтыг мэс заслын бус аргаар эмчлэх зэрэг 12 гаруй дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэв.

2015
4

Бид хүүхдийн 20 гаруй эмгэг, эрүүл мэндийн асуудлын талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг нэвтрүүлэв.

2015
1

“Хүүхэд ба Гэр бүл” номыг туурвин 5000 ширхэг хэвлүүлж, эцэг эхчүүдэд, мэргэжил нэгт нөхдийн талархлыг хүлээсэн ба уг номын цахим хувилбар өдийг хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байна.

2015
3

Зинт Фарм компани нь импортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, байгууллагын бүтэц, орон тоогоо өргөтгөн үйл ажиллагаагаа тэлэв.

2020
5

Зинт клиник нь бүх насны хүүхдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хөдөлгөөн засал, хэл засал, бариа засал, сэтгэлзүйн эрүүл мэнд, IQ тест, 3D эхо оношилгоо, хүүхдийн өсөлт хөгжлийн ОУ-ын үнэлгээ, нойрны зөвөлгөө сургалт, эрүүл хүүхдийн товлолт үзлэгүүдийг хийж эхлэв.

2022
saaaa

Ай Деүс компани нь олон улсын стандартад нийцсэн, найрлага болон гарал үүслийн баталгаатай, эрүүл, аюулгүй, органик гаралтай гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэв.

2022
Screenshot 2025-11-16 at 19.36

Зинт Фарм компани нь импортын 10 брэндийн 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1200 гаруй борлуулалтын сүлжээ дэлгүүрүүд, эмийн сан, онлайн платформ, мөн өөрийн нэрийн дэлгүүрээр худалдаалж эхлэв.

2023
555822808_1205269761636933_8187188232200179075_n

Монголын эрүүл мэндийн салбарт итгэлцэл, чанар, хариуцлагын соёлыг бий болгохыг зорьж ажиллаж ирсэний үр дүнд Зинт Фарм компани “Шилдэг импортлогч“ шагнал хүртэв.

2025
Billboard Mockup

Зинт компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Групп компанийн бүтэц рүү шилжив.

2025