Зинт Фарм компани нь AdvaCare Pharma компанийн Монгол дахь албан ёсны импортлогч

Бид АдваКейр Фарм компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд дээд зэрэглэлийн өндөр чанартай антибиотик төрлийн эмийг Монголын зах зээлд нийлүүлж байна.

АдваКейр Фарм компани нь дэлхий даяар эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх чиглэлээр тэргүүлэгч компани бөгөөд өндөр чанарын GMP стандарт, олон улсын баталгаажуулсан үйлдвэрлэлийн процессоор бүтээгдэхүүнээ гаргадаг. Манай хамтын ажиллагааны хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сангууд, эмч мэргэжилтнүүд итгэлтэйгээр AdvaCare-ийн эмийг ашиглах боломжтой.

Бидний гол зорилго бол Монголдоо чанартай, аюулгүй, үр дүнтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэх явдал бөгөөд эмийн чанар, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг чанд хянаж ажилладаг.

Манай вэбсайтаас та AdvaCare-ийн антибиотик төрлийн бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл, ашиглах заавар, холбогдох техникийн мэдээллийг авах боломжтой.

брэндүүд