DETTOL БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

Деттол нь дэлхий даяар хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүний тэргүүлэгч брэнд юм. 1932 онд Их Британид анх байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Reckitt Benckiser Group (Reckitt) компанийн бүрэлдэхүүнд амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Деттол брэндийн гол зорилго нь хүн бүрийг халдвар, өвчнөөс хамгаалж, цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. “Protecting what matters most” буюу “Хамгийн чухал зүйлсийг хамгаална” гэсэн уриатайгаар дэлхийн 120 гаруй оронд хэрэглэгчдийн өдөр тутмын итгэлцлийг бий болгосон.

Брэндийн онцлог ба үнэ цэнэ

  • 99.9% нянгийн эсрэг хамгаалалт: Шинжлэх ухаанд суурилсан найрлага, олон улсын чанарын баталгаатай.
  • Эмч, эмнэлгийн итгэлцэл: Эрүүл мэндийн салбарт өргөнөөр хэрэглэгддэг, мэргэжлийн байгууллагуудаар баталгаажсан.
  • Нийгмийн хариуцлага: Dettol нь дэлхийн хэмжээнд эрүүл ахуй, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
  • Байгальд ээлтэй инноваци: Сав баглаа боодол, найрлагын хувьд байгальд үзүүлэх нөлөөг бууруулах зорилготой шинэчлэлүүдийг хийж байна.

брэндүүд