Зинт компанийн танилцуулга

Зинт ХХК нь 2012 оны 12 сард хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Өдгөө Зинт Клиник, Зинт Фарм, Зинт Трейд, Ай Деүс компаниуд болж нийт 50 гаруй чадварлаг мэргэжилтнээс бүрдсэн хамт олон болон өргөжжээ. 

Зинт компани нь дараах үндсэн салбаруудад үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. ЗИНТ КЛИНИК ХХК – Хүүхдийн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хөдөлгөөн засал, хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ.
  2. ЗИНТ ФАРМ ХХК – Эм, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн, эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, нярайн болон хүүхдийн арьс арчилгааны импорт, ханган нийлүүлэлт, борлуулалт; дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны дистрибьютер.
  3. ЗИНТ ТРЕЙД ХХК – Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хэрэглээний барааны худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ.
  4. АЙ ДЕҮС ХХК (IDUES) – Гэр ахуйн өргөн хэрэглээний, эрүүл, аюулгүй, органик найрлагатай бүтээгдэхүүн импортлох, худалдаалах чиглэлээр ажилладаг инновацтай компани.

Манай компанийн үндсэн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэх, дэвшилтэт технологи, инновацыг Монголд нутагшуулах, олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийгмийн хариуцлагатай, итгэлцэлд тулгуурласан бизнесийн жишгийг тогтоох юм.

Бид эрүүл мэнд, худалдааны салбартаа нотолгоонд суурилсан анагаах ухааны зарчим, итгэлцэл, чанар, хариуцлагад тулгуурласан удирдлагаар ялгардаг.

Бизнесийн салбар

Зинт Фарм ХХК
Зинт Клиник ХХК
Ай Деүс ХХК