Image hover effect image

Т.Итгэл Гүйцэтгэх Захирал
Зинт Фарм ХХК

Удирдлагын мэндчилгээ

Эрүүл мэнд бол аз жаргалтай, бүтээлч амьдралын үндэс. Энэ үнэт итгэл үнэмшил дээр Зинт компанийн үйл ажиллагаа, зорилго, тэмүүлэл суурилдаг. Бид хүн бүрд бодит үр дүнтэй, чанартай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэхээр чин сэтгэлээсээ ажилладаг.

 

Зинт Фарм нь дэлхийд танигдсан, шинжлэх ухаанд суурилсан, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэхээр тасралтгүй эрэлхийлж, хөгжиж байдаг. Бид зөвхөн импортлогч биш – харин дэлхийн инновацыг Монголын хэрэглэгчдэд холбодог итгэл даасан гүүр, эрүүл мэндийн салбарын хариуцлагатай тоглогч юм.

 

Өнөө үед буруу ташаа мэдээлэл, чанаргүй бүтээгдэхүүнээс үүдэлтэй эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед бид хэрэглэгчдэд үнэн зөв мэдээ мэдээлэл, баталгаатай шийдлийг хүргэхийг эрхэм зорилгоо болгодог. Манай зорилго бол хүмүүсийн амьдралд бодит үнэ цэнэ авчрах, итгэл төрүүлэх бүтээгдэхүүнээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох явдал юм.

 

Зинт компанийн баг хамт олон өдөр бүр итгэл, үнэнч шударга байдал, мэргэжлийн ёс зүйд тулгуурлан ажиллаж, Монголын эрүүл мэндийн салбарт итгэл, чанар, хариуцлагын шинэ жишгийг тогтоохын төлөө хамтдаа зүтгэж байна.

 

Т.Итгэл
Гүйцэтгэх Захирал
Зинт Фарм ХХК