Сонгон шалгаруулалт

  • Нээлттэй ажлын байр зарлагдаж эхэлснээр анкетуудыг хүлээн авах ба энэхүү сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм.
  • Тус шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд холбогдох дугаар, мэйл болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх болно.
  • Та тус сонгон шалгаруулалтанд орохдоо дараах зүйлсийг анхаараарай.
  • Тус нээлттэй ажлын байрны шаардлага нь таны ур чадвар, туршлагад нийцсэн эсэхийг нягтлах.
  • Таны бөглөсөн мэдээллээс анхан шатны сонгон шалгаруулалт хийгдэх тул үнэн зөв бөглөх
  • Анхан шатны ярилцлагын үе шатыг тус компанийн хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан зохион байгуулах ба тухайн ажлын байрны шууд удирдлага хамтран зохион байгуулж болно
  • Ярилцлагын үе шатны шийдвэрийг хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан ярилцлага хийгдсэнээс хойш ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ
  • Та тус сонгон шалгаруулалтанд орохдоо дараах зүйлсийг анхаараарай.
  • Энэхүү үе шат нь таны ур чадвар, хувь хүний хандлага, боловсрол, туршлага зэргийг таньж мэдэх үе шат тул та нээлттэй харилцан өөрийн ирээдүйд ажиллах ажлын байр мөн эсэхийг сайтар судлаарай
  • Ярилцлагын явцад компани төлөөлөн оролцож буй ажилтнаас ажлын байр болон сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуултыг нээлттэй асуух боломжтой
  • Мөн байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа таны зорилготой нийцэж буй талаар судалгааг хийх.
  • Нээлттэй зарлагдсан ажлын байрны онцлогоос шалтгаалан нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг.
  • Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн ур чадварын шалгалт болон гэрийн даалгавар зэрэг ажиллах хүчний ур чадвар, туршлагыг таньж мэдэх зорилготойгоор явагдаж болно.
  • Та тус сонгон шалгаруулалтанд орохдоо дараах зүйлсийг анхаараарай.
  • Энэхүү үе шат нь таны мэдлэг, ур чадвар, туршлага зэргийг таньж мэдэх зорилготой тул өгөгдсөн гэрийн даалгавар болон шалгалтанд урьдчилан бэлтгэх

Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд дууссанаар компанийн хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Компанийн хүний нөөц хариуцсан ажилтан танд сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг танилцуулна.