77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  

Eckart Klobe Vacuum Bell

Өвчүүний төрөлхийн хонхойлтыг эмчлэх шинэ аргыг (Eckart Klobe Vacuum Bell) Зинт клиник нэвтрүүлж эхэллээ.

Өвчүүний төрөлхийн хонхойлт (Pectus Excavatum/Бронхообразная деформация грудины), манайхан “ХОНХОРХОЙ ЦЭЭЖ”, “ацан цээж” ч гэж ярьдаг. Энэ нь төрөлхийн гаж хөгжил бөгөөд өвчүү-өрцний холбоос богиноос өвчүү хонхойж түүнийг даган хавирга хонхойдог.

500-1500 нярайд 1 тохиолдоно. 15-20%-д удамшдаг. Хонхойлтын зэргээр хөнгөн, хүндэвтэр, хүнд байх бөгөөд хэлбэрээр нь аяга, таваг, ангал хэлбэрийн гэж 3 ангилдаг. Тэгш хэмтэй, тэгш хэмгүй хонхойх нь бий. Гэхдээ энэ нь сульдаа буюу РАХИТЫН ШИНЖ ОГТ БИШ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэд өсөхийн хэрээр цээж томроход хонхойлт хөнгөнөөс хүндэвтэр, хүндэвтэрээс хүнд хэлбэрт шилжих магадлалтай. Иймд мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлэгдэх ёстой. Амьсгалын дасгал хийх нь хонхойлт нэмэгдэхгүй байхад тусалдаг.

1890-д оноос Ravich–ийн аргаар мэс засал хийдэг байсан бол 1985 оноос Donnald Nuss-ийн аргаар хагалгаа хийх болсон. Мэргэжил нэгт нөхдийн хамт NUSS-ийн хагалгааг Монголд 2000 онд нэвтрүүлж эхлэн жилд 10-15 хүүхэд, залууст хийсэн бөгөөд одоо ч мөн хүнд хэлбэрийн хонхойлтын үед хийж байна.

2008 оноос өвчүүний хонхойлтыг эмчлэх шинэ арга сэдэгдэж туршилтын хугацаа дуусан Eckart Klobe Vacuum Bell бүтээгдлээ. Үүний тусламжтайгаар хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн хонхойлтыг 3-4 наснаас эхлэн 50-60 настанд хүртэл мэс засал хийхгүйгээр вакум үүсгэж хонхорхой хэсгийг сорж татан эмчилж байна. Энэ аргын үр дүн нь аажимдаа буюу 1-1.5 жилд гардаг.

Зинт фарм уг аргыг багагүй хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2015 оны 5-р сарын 21-нд албан ёсны импортлох болон эмчлэх онцгой эрхтэйгээр дистрибьютерийн гэрээний дагуу Монгол Улсад оруулж ирэн анх удаа нэвтрүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар өвчүүний хонхойлттой 4-15 насны 20-иод хүүхэд, залууст захиалан эмчилж байна. Энэхүү арга нь NUSS-ийн хагалгаа амжилттай хийгдэж өвчүү нь тэгширсэн хэдий ч цээжний аль нэг хэсэгт хонхорхой эсвэл хагалгааны үр дүн тааламжгүй байхыг мөн засдаг.

Зинт клиникийн хяналтанд “ӨВЧҮҮНИЙ ТӨРӨЛХИЙН ХОНХОЙЛТ” оношоор эмчлэгддэг хүүхэд, залууст ялангуяа тэдгээрийн эцэг эхэд энэхүү мэс засал хийхгүйгээр эмчлэх дэвшилтэт шинэ аргыг танилцуулж байгаадаа баяртай байна.

Өвчүү, цээж нь ХОНХОЙСОН эсвэл ТӨВИЙСӨН (Шувуун цээж) хүүхэд, насанд хүрэгсэд ЗИНТ КЛИНИКТ (Вива сити, N15, Утас: 99101222) хандаарай.

  • 841

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.