77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  

Цайрын глюконат

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЦЭВЭР, ШИНГЭН ЦАЙРЫН БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Дэлхий дахинаа төдийгүй Монгол Улсад суулгалт өвчин 5 хүртлэх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн сүүлийн үед удирдамж, зөвлөмжөөр хүүхдийн суулгалт өвчний эмчилгээний үндэс нь хоросол болон цайр юм.
Цайрын бэлдмэл нь сульфат, ацетат, глюконат хэлбэрээр байх ба бүгд ижил үр дүнтэй. Цайр нь уургийн нийлэгжилтэнд нэн шаардлагатай эрдэс бөгөөд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж дархлааг дэмжихээс гадна ходоод гэдэсний замаас ус, эрдсийг шимэгдэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд шалтгаанаас үл хамааран цочмог болон ужиг суулгалтын эмчилгээнд цайрыг зайлшгүй шаардлагатай гэж үзэн өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй бүхий л стандарт удирдамж болон ДЭМБ-ын Хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, 2014 онд батлагдсан Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтанд оруулсан байна.

“ЗинтФарм” эм ханган нийлүүлэх байгууллага Монгол Улсад анх удаа байгалийн интоор жимсний амттай, цэвэр, шингэн цайрыг АНУ-аас импортлон оруулж ирлээ. Уг бэлдмэл нь спирт, сахар агуулаагүй, 5 мл-тээ 10 мг цайрын глюконат агуулна. 118 мл-ээр савлагдсан. Бэлдмэлийг тасалгааны хэмд хайрцагт нь хадгална. Онгойлгосноос хойш хүчинтэй хугацааг дуустал хадгалаж хэрэглэх боломжтой. Монгол Улсын эмийн бүртгэлд 2016 онд бүртгэгдсэн.

ДЭМБ-ын үзэж буйгаар хүүхдийн суулгалт өвчний эмчилгээнд цайрыг хэрэглэснээр:
1. Суулгалт өвчний явцыг 25-30%-иар богиносгох
2. Ууж буй шингэний шимэгдэлтийг сайжруулах
3. Алдаж буй шингэний хэмжээг 30%-иар багасгах
4. 10-14 хоног уусны дараагийн 2-3 сард суулгалт өвчнөөр дахин өвчлөх эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Суулгалт өвчний үед 2-6 сартай хүүхдэд хоногт 10 мг буюу 5 мл-ээр (цайны халбагаар) өдөрт 1 удаа, харин 6 сартайгаас 5 настай хүүхдэд хоногт 20 мг-аар буюу 5 мл-ээр өдөрт 2 удаа 10-14 хоног уулгаж хэрэглэнэ.

Түүнчлэн уушгины хатгалгааны эмчилгээнд цайрын бэлдмэл хэрэглэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан зөвлөж байна.

Цэвэр, шингэн цайрын бэлдмэлийг Монос, Хүрмэн, Еврофарм, Тавин-Ус болон бусад эмийн сангуудаас худалдан авах боломжтой.
Лавлах утас: 99030063

 

ЦАЙРЫН ЦЭВЭР ШИНГЭН БЭЛДМЭЛ:

Цайрыг бэлдмэлийг хүүхдийн СУУЛГАЛТ, УУШГИНЫ ХАТГАЛГААны үед өгөх ёстой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн Өвчний Цогц Менежмент удирдамжинд тусгагдсан байдаг.

Эмийн сангуудаар худалдаалдаг цайрын бэлдмэл нь том хүнд зориулагдсан, витамин С болон бусад хольцтой, таблетган буюу шахмал хэлбэртэй байдаг.

Иймд ЗинтФарм яг хүүхдэд зориулсан ЦЭВЭР ШИНГЭН ЦАЙРын бэлдмэлийг МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэн АНУ-аас импортлон эмийн сангуудаар болон 1800-1883-аар дамжуулан худалдаалж байна.

Уг цайрын бэлдмэлийг түүнчлэн дархлаа тэтгэх зорилгоор 3 сарын зайтай хэрэглэх зориулалттай.

Хэрэглэх зааврыг бүтээгдэхүүний савлагаан дээр наасан байгаа.

Дулааны улиралтай холбоотой суулгалт өвчин дэгддэг тул хүүхдээ аль болох энэ өвчнөөс сэргийлээрэй!

Цэвэр шингэн ЦАЙРын бэлдмэлийг ЖОРГҮЙ олгоно.

Лавлах утас: 99030063, 1800-1883

 

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Бүтээгдэхүүний нэр: Цайрын глюконат 10 мг/5 мл (Zinc Gluconate 10 mg / 5 ml)

Үйлдвэрлэсэн: АНУ, Bayshore Pharmaceuticals LLC

Дистрибьютер: Зинт ХХК, Зинт Фарм

МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдсэн: 2016 оны 12-р сар

Савалгаа: 118 мл

Давуу тал:

  • Химийн будаг, өнгө, амт оруулагч агуулаагүй,
  • Спиртгүй, Сахаргүй

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

  1. Суулгалт, Уушгины хатгалгаанд:
  • сар - 6 сар: 5 мл-р өдөрт 1 удаа 12 хоног
  • сар - 5 нас: 5 мл-р өдөрт 2 удаа 12 хоног
  1. Дархлаа тэтгэх: (3 сарын зайтай өгнө)
  • – 6 нас: 5 мл-р өдөрт 1 удаа 12 хоног

            6 наснаас дээш: 5 мл-р өдөрт 2 удаа 12 хоног

(5 мл = 1 цайны халбага)

Анхаарах зүйл:

  • Сайтар сэгсэрч хэрэглэнэ.
  • Шингэн болон хоолтой хольж хэрэглэж болно.
  • Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
  • Таглаагүй тохиолдолд хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл:

  • Тасалгааны 15-30 хэмд хадгална.
  • Хөргөгчинд хадгалах шаардлагагүй

 

Хэрэглэх заавар

 

(Биологийн идэвхт бүтээгдэхүүн)

Шаардлагатай мэдээлэл

 

1

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг

Bayshore Pharmaceuticals, LLC

1202 E 67th Street, Apt. 8F, New York, 10065, USA

2

Бүтээгдэхүүний нэр

Zinc Gluconate, 10mg/5ml

3

Үндсэн болон нэмэлт найрлага,

тун, хэмжээ

Үндсэн: Цинк Глюконат 10 мг,

Нэмэлт: Ус, Глицерин, Сорбитол, Байгалийн интоор жимс, Калийн Сорбит

4

Зориулалт

6 хүртэлх болон 6-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгсэдийн цайрын хэрэгцээг хангана.

5

Анхааруулга

Тунг хэтрүүлж болохгүй.

Таггүй эсвэл таг эвдэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.

6

Хоногт хэрэглэх хэмжээ

Суулгалт, Уушгины хатгалгаанд:

-       2 сар - 6 сар: 5 мл-р өдөрт 1 удаа 10-14 хоног

-       6 сар -5 нас: 5 мл-р өдөрт 2 удаа 10-14 хоног

Дархлаа тэтгэх: (3 сарын зайтай өгнө)

-       0 – 6 нас: 5 мл-р өдөрт 1 удаа 10-14 хоног

-       6 наснаас дээш: 5 мл-р өдөрт 2 удаа 10-14 хоног

           (5 мл = 1 цайны халбага)

7

Хүчинтэй хугацаа

24 сар

8

Хадгалах нөхцөл

15-30 градуст гэрийн нөхцөлд хадгална. Хөргөгчинд хадгалахгүй.

9

Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй болно

Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй болно.

  • 8 544

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.