77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  

Нярайн шарлагын аппарат

Neanatal Phototherapy

 

Зинт клиник нярайн шарлалтыг гэрт нь эмчлэх хамгийн сүүлийн үеийн фото эмчилгээний зөөврийн төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлээд байна.

Хугацаандаа төрсөн нярайн 50 гаруй, дутуу төрсөн нярайн 80 гаруй хувьд шарлалт явагддаг. Дутуу/бага жинтэй нярай, окситоциноор сэдээж/эрчимжүүлж төрсөн, вакуумаар татаж төрүүлсжэн, төрөх үеийн жингийн 10 ба түүнээс их хувийг алдсан, ах/эгч нь нярайн шарлалттай байсан хүүхдэд шарлалт хүнд явагдах эрсдэлтэй.

Нүд, арьс, салстыг шар өнгөөр будаж буй билирубин хэмээх бодис нь тархины эд эсийг хордуулдаг тул нярайн хүнд шарлалтыг эрт үед нь эмчлэхгүй бол тархийг эргэшгүйгээр гэмтээж саа саажилт, дүлийрэх, оюуны хомсдол үүсч болзошгүй байдаг. Нярайн шарлалтыг хамгийн богино хугацаанд, үр дүнтэй бууруулдаг арга нь фото эмчилгээ юм. 

Фото эмчилгээ нь гэрлийн тусламжтайгаар цусан дахь билирубиныг бууруулах арга бөгөөд анагаах ухаанд флуоресцент, кварц болон ЛЭД/LED гэрлийн төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Хамгийн үр дүнтэй нь орчин үеийн ЛЭД гэрэл болохыг Америкийн Хүүхдийн Анагаахын Нийгэмлэг онцолжээ. Гэрлээр хүүхдийн арьсыг “шарахад” билирубин нь хоргүй бодис болон хувирч баас, шээсээр гадагшилдаг. Фото эмчилгээний үр дүнд шарлалт буурч, арилж билирубин хэвийн хэмжээнд орсон хэдий ч хэд хоногийн дараа дахин шарлах, билирубин ихсэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд цусны шинжилгээ хийж шалтгааныг илрүүлэх шаардлагатай.

Доорх тохиолдолд нярайн шарлалтын хүндрэл үүсч болзошгүй тул эмнэлэгт яаралтай хэвтүүлж эмчилнэ. Үүнд:

  • Төрсөн эхний өдрөөс шарлалт үүсэх
  • Гарын алга, хөлийн тавхай шарлах
  • Дутуу төрсөн нярай шарлах
  • Шарлалттай нярай унтаарах, хөхөө хөхөх чадваргүй болох, байнга уйлах эсвэл татах
  • Элэг цөсний эмгэгийн улмаас шарлах
  • Цус задралын улмаас шарлах

Харин дээрх заалт илрээгүй шарлалттай нярайг эмнэлэгт бус гэрт нь фото эмчилгээний зөөврийн төхөөрөмжөөр эмчлэх аргыг дэлхий нийтээр 1980-аад оноос хойш хэрэглэж байна. Энэ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс хямд, хялбар төдийгүй эх, хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамт тав тухтай орчинд, эмнэлгийн дотоод халдвар авах эрсдэлгүйгээр, богино хугацаанд үр дүнтэй эмчлэгдэх давуу талтай.

Зинт клиник нь нярайн шарлалтын фото эмчилгээний хамгийн сүүлийн үеийн зөөврийн төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа ЭМЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирэн нэвтрүүлээд байгаа бөгөөд хэрэглэгчид өндөр үнэлгээ өгөөд байгаа билээ.

Энэхүү төхөөрөмж нь шарлалтыг бууруулахад хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдох орчин үеийн ЛЭД гэрлийн  төхөөрөмж бөгөөд дээр доор 2 талаас гэрлийн тусгалтай тул зөвхөн нэг талаас шардаг гэрэлтэй харьцуулбал үр дүн 40%-иар илүү, богино хугацаанд (дунджаар 2-3 хоног) эмчилдэг, авсаархан, бага овортой зэрэг давуу талтай юм.

Ингээд Та уг төхөөрөмжийг түрээслэн бидний хяналтанд хүүхдийнхээ шарлалтыг гэртээ төвөггүй эмчлэх боломжтой боллоо.

Холбоо барих утас 99050949, 99101222

Нярайн шарлалтыг гэрт нь эмчлэх фото эмчилгээний FireFly төхөөрөмж

(Эцэг эхчүүдэд зориулсан заавар)

 

Хүүхдийн нүд, арьс, салстыг шар өнгөөр будаж буй билирубин хэмээх бодис нь тархины эд эсийг хордуулдаг. Иймд нярайн хүнд шарлалтыг эрт үед нь үр дүнтэй, богино хугацаанд эмчлэхгүй бол тархийг эргэшгүйгээр гэмтээж саа саажилт, дүлийрэх, оюуны хомсдол үүсч болзошгүй. Өнөөдрийн байдлаар нярайн шарлалтыг хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр, аюулгүй бууруулдаг арга нь фото эмчилгээ байна.

 

Фото эмчилгээ нь гэрлийн тусламжтайгаар нярай хүүхдийн цусан дахь билирубиныг бууруулах арга юм. Өнөөдрийн байдлаар хүүхдийн анагаах ухаанд флуоресцент, халоген, фибер оптис  болон ЛЭД/LED гэрлийн төхөөрөмжүүдийг нярайн шарлалтыг эмчлэхэд ашиглаж байна. Үүнээс  эмнэлзүйн хамгийн үр дүнтэй нь ЛЭД гэрэл болохыг Америкийн Хүүхдийн Анагаахын Нийгэмлэгийн 2011 оны удирдамжинд дурджээ. Эдгээр гэрлээр хүүхдийн арьсыг “шарах” явцад цусан дахь билирубин нь баас, шээсээр ялгарч биеэс зайлуулагдах хоргүй бодис болгон хувирдаг. Өөрөөр хэлбэл баас нь хар ногоон, шээс нь өтгөн шар болж арьс салст цайвар болно.

Хүндрэлгүй нярайн шарлалтыг зөөврийн төхөөрөмжөөр гэрээр эмчлэх нь үнэ өртгийн хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхтэй харьцуулбал хямд төдийгүй эх, хүүхдийн хувьд байнга хамт, гэр бүлийнхэнтэйгээ, тав тухтай орчинд, эмнэлгийн дотоод халдвар авах эрсдэлгүйгээр үр дүнтэй эмчилгээг богино хугацаанд хийлгэх ихээхэн давуу талтай.

Firefly нь нярайн шарлалтын фото эмчилгээний төхөөрөмж юм.

Энэхүү зөөврийн төхөөрөмж нь шарлалтыг бууруулахад хамгийн өндөр үр дүнтэй, орчин үеийн, ЛЭД гэрлийн төхөөрөмж бөгөөд дээр доор 2 талаас гэрлийн тусгалтай тул зөвхөн нэг талаас шардаг гэрэлтэй харьцуулбал үр дүн 40%-иар илүү, эмчилгээнд хавьгүй бага хугацаа (дунджаар 2-3 хоног) шаардагддаг, хүүхдийн оронд багтах, ээж орон дээрээ өөрийнхээ хажууд тавих шилдэг дизайн, бага овортой зэрэг давуу талтай.

Фото эмчилгээний явцад дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Фото эмчилгээний төхөөрөмж байрлах өрөөний дулаан 21-24С байх нь зохистой.
  2. Хүүхдийн арьс аль болох их талбайгаар ил байх ёстой. Иймд живхнээс (томдоогүй) өөр зүйл өмсүүлэхгүй. Хүүхдийг доош харуулж хэвтүүлж/унтуулж болохгүй. Хажуу талаар нь хэвтүүлж болно.
  3. Хүүхдийн шээс, баасаар хортой бодис гадагшлах тул баас ногоовтор, шингэн, олон удаа мөн шээс өтгөн боровтор өнгөтэй болно. Эдгээр өөрчлөлт фото эмчилгээ зогссоны дараа хэвийн болох ёстой.
  4. Хүүхдийг аль болох олон удаа, өдөр шөнөгүй хөхүүлсэн хэвээр байна. Нэмэлт ус болон өөр шингэн уулгах шаардлага байхгүй.
  5. Фото эмчилгээний төхөөрөмжид байх бүхий л хугацаанд нүдийг нь хамгаална. Нүдний хаалт хамар, амыг хаахаас байнга сэргийлнэ.
  6. Хүүхэд баасан тохиодолд бөгсийг угааж цэвэрлэнэ. Хүүхдийн арьсанд ямар нэг тос түрхэж болохгүй. Усанд оруулж болно.
  7. Төхөөрөмжинд хүүхэд байх үед шаардлагатай тохиолдолд даарахаас сэргийлж төхөөрөмжийг даавуу/бүтээлгээр хагас бүтээж болно.
  8. Төхөөрөмжийн доод талд хөргөх систем ажиллаж байгаа тул хатуу гадаргуй дээр тавьж, цаас, даавуу хөргөх төхөөрөмжийн завсараар орохоос сэргийлнэ.

Фото эмчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд ойрын бөгөөд хожмын сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин эмчилгээний явцад дараах дашрамын нөлөө илэрч болзошгүй. Үүнд:

  1. Арьсаар халууны тууралт гарч болзошгүй. Энэ нь ямар нэг аюулгүй, эмчилгээний дараа өөрөө арилна. ЛЭД гэрлийн төрөөрөмжийн хувьд ийм нөлөө хамгийн бага.
  2. “Хортой” шингэн бааснаас бөгсний арьс түлэгдэж нурах тохиолдолд цайрын исэлтэй тос эсвэл вазелиныг ойр ойрхон түрхэнэ.
  3. Нүдэнд олон цагаар хаалт зүүлгэснээс нуухтах тохиолдолд нүдний тетрациклины тос зовхинд өдөрт 4 удаа 5 хоног хавчуулна.
  4. Арьс борлож “хүрэл” өнгэтэй болох. Энэ нь хэдэн долоо хоногийн дараа хэвийн болно.
  5. Нүдний торлог бүрхэвч гэмтэх. Одоогоор анагаах ухаанд ийм хүндрэл бүртгэгдээгүй.
  6. Фото эмчилгээ дууссанаас хойш 18-24 цагийн дараа билирубины хэмжээ эргэн нэмэгдэх явдал 10-15%-д тохиолддог. Энэ тохиолдолд дийлэнхидээ эмчилгээ шаардлагагүй боловч шалтгааныг (хөхний сүүний шарлалт, ургийн дотоод халдвар, элэг цөсний гаж хөгжил, цус задралын шарлалт) тодруулахаар шинжилгээнд илгээнэ.

 

АШИГЛАХ ЗААВАР

  1. Савнаас гаргаж хатуу гадаргуйтай ор эсвэл ширээн дээр тавьна.
  2. Цахилгааны утсыг холбож 220-д залгана.
  3. Хуванцар савыг бүлээн усаар угааж эсвэл арчиж цэвэрлэн дулаацуулна.
  4. Нүдийг зориулалтын хаалтаар хааж живхтэй нь эмчилгээнд оруулна.

Зинт клиник, 99050949, 99101222

  • 9 084

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.