77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Сүрьеэ

Сүрьеэ нь нянгийн шалтгаантай, амьсгалын замаар халдварладаг өвчин юм. Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг.

Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл Монгол улсад сүрьеэгийн вакцин хийж эхэлснээс хойш 70 жил болж байна. Энэхүү вакциныг БЦЖ/BCG гэж нэрлэдгийг бид сайн мэдэх боловч энэ нь түүнийг бүтээсэн Францын 2 эрдэмтний нэр (Bacillus Calmette–Guérin)  гэдгийг  тэр бүр мэдэхгүй.  Харин Bacillus гэдэг нь савханцар хэлбэрийн нянгуудын нэр юм.

Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийж байна. Манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу БЦЖ вакциныг төрсний дараа 24 цагийн дотор тарина. Төрөх газрын нярайн эмч вакцин тарихад хориглох заалт байгаа эсэхийг нягтлан дүгнэлт гаргаж тусгай бэлтгэгдсэн сувилагч БЦЖ вакциныг хийж Ягаан дэвтэрт нь тэмдэглэнэ (Вакцин хийгээгүй бол шалтгааныг тодорхой тэмдэглэдэг).

Вакциныг тарьснаас хойш дунджаар 2 долоо хоногийн дараа тарьсан газарт улайж бага зэрэг хавдаж идээлнэ.  Удалгүй энэхүү идээ өөрөө нээгдэж  ойролцоогоор 1 см-ийн хэмжээтэй шарх үүсдэг.  Ихэнх эцэг эхчүүд ингэж идээ гарахад айж сандардаг.  Энэ нь хэвийн үзэгдэл, вакцины хэсэг газрын урвал гэж ойлгох хэрэгтэй. Үүссэн шарх хүүхдийн онцлогоос шалтгаалан 1-2 сартайд  сорвижин эдгэрнэ.

Тарьсан газар идээлж шархалсан үед нярай хүүхдийг ердийнхөөр усанд оруулсан хэвээр байх ба ямар нэг тос түрхэх, шархны лент наах зэрэг шаардлага байхгүй. Харин шархыг цэвэр байлгахад анхаараарай.

Нярайд хийсэн БЦЖ вакцины сорвийг өрхийн эмч 1, 2, 12 сартайд нь үнэлэн тэмдэглэгээ хийнэ.

Ховор тохиолдолд том хэмжээний бугалаа/шарх үүсэх, шарх удаан хугацаанд (3 сар≤) сорвижихгүй идээ гарсан хэвээр байх, зүүн талын суганы булчирхай хавдах хүндрэл үүсдэг. Эдгээр тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй.

Хэдийгээр БЦЖ вакцин сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж 100% чадахгүй ч сүрьеэгээр хүнд өвчлөхөөс найдвартай сэргийлнэ.

Сүрьеэгийн халдвар авсан хүнд өвчний ямар нэг шинж илрэхгүй, уушгины рентген зураг, цэрний шинжилгээнд өөрчлөлт илрэхгүй, бусдад халдвар тараадаггүй. Халдвар авсан эсэхийг зөвхөн сүрьеэгийн сорил тавьж мэдэх боломжтой. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн ердөө 5-10% нь л хэзээ нэгэн цагт сүрьеэгээр өвчилдөг.  Харин сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд:

  • Турж эцэх
  • Хоолонд муудах
  • Унтахдаа хөлрөх
  • Ядрах
  • Халуурах
  • 3 долоо хоног, түүнээс удаан ханиах
  • Цустай цэр гарах
  • Цээжээр өвдөх зэрэг шинжүүд илэрнэ.

Заавал хийх дархлаажуулалтын товлолд нь БЦЖ вакцин ордоггүй оронд (АНУ, Англи, Австрали, Франц) төрсөн хүүхдүүдийг эх орондоо ирснээс хойш 3 сарын дотор нөхөн дархлаажуулах шаардлагатай гэдгийг анхаараарай.

  • 1 027

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.