77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Хөхний эхний ба төгсгөлийн сүү

Хөхний сүүний эхний хэсэг нь өөх тосны агууламж бага, шингэн, цэхэр байдаг бол хүүхэд түүнийг хөхсөний дараа араас нь тослог ихтэй өтгөн шаргал сүү гардаг. Энэ нь хөхний булчирхай хоёр өөр төрлийн сүү нийлэгжүүлдэг гэсэн үг огтоос биш. Хөхөнд сүү нийлэгжих явцад түүнд агуулагдах тослог эдэд нэвчиж харин усархаг шингэн хэсэг нь хөхний толгой хэсэг руу нүүдэг байна.  Хүүхэд хөхсөний дараа хэдий чинээ урт хугацаа өнгөрнө төдий чинээ хуримтлагдсан сүү шингэн байдаг. Эхний сүү нь лактоз хэмээх сүүний сахараар баялаг бол төгсгөлийн сүү тослог ихтэй байдаг онцлогтой.

Хөхнийхээ сүүг дуустал хөхүүлэх нь хүүхэд эхний ба төгсгөлийн сүүг тэнцвэртэй харьцаатай хөхөх боломж олгож сүүний шингэцийг сайжруулдаг. Гэтэл нэг удаадаа нэг хөхөө дуустал биш, хоёр хөхөөө ээлжлэн хөхүүлэх үед хүүхэд зөвхөн эхний сүүг хөхнө. Эсвэл сүү ихтэй ээжийн хувьд хүүхэд эхний сүүгээрээ ходоодоо дүүргэж төгсгөлийн сүүгээ хөхөхгүй байдал үүсдэг. Үүнийг эхний ба төгсгөлийн сүүний тэнцвэр алдагдах гэнэ.

Нярай хүүхэд их хэмжээний сүүний сахарыг (лактозыг) задалж боловсруулах фермент нийлэгжүүлэх чадваргүй тул энэ нь гэдэс дүүрэх, яраглаж янцаглах, гэдэс нь өвдөж уйлах,  ихээр гульгих, олон удаа (хөхсөн даруйдаа) усархаг ногоон, хөөстэй ”буудаж” баах, жингээ зохих ёсоор нэмэхгүй байх, исгэлэн хүчиллэг бааснаас бөгсний арьс түлэгдэж үрэвсэх шалтгаан болдог. Энэ байдал олон хоног/долоо хоногоор үргэлжлэх нь нарийн бүдүүн гэдсний салстыг цочроон үрэвсүүлж улмаар цустай баахад ч хүргэнэ. Гэхдээ хүүхэд дунджаар 3 сар хүрэхэд сүүний сахарыг (лактозыг) задалж боловсруулах ферментийн нийлэгжилт нэмэгдэж нэг удаадаа хөхөх хугацаа уртсан эдгээр шинж аяндаа намждаг.

Дашрамд хэлэхэд Зинт клиникт худалдаалагддаг Ди-Вайт аминдэм нь лактоз агуулдаггүй тул нярай хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог хямраадаггүй давуу талтай.

Дээр дурдсанчлан хөхний сүүний гарц хэт их байх нь эхний ба төгсгөлийн сүүний тэнцвэр алдагдах үндсэн шалтгаан болдог. Заримдаа ээж нар “би сүү ихтэй боловч хүүхэд маань жингээ сайн нэмэхгүй байна, миний сүү шим тэжээл муутай бололтой” гэж хэлдэг. Үнэндээ бол шим тэжээл муутай сүү гэж байдаггүй, бүр тураалтай эхчүүдийн сүү ч хангалттай шим тэжээлтэй. 

Эхний ба төгсгөлийн сүүний тэнцвэр алдагдсан тохиолдлыг буруу оношлон эмнэлэгт хэвтүүлэх, шаардлагагүй олон эмчилгээ хийх, эхийг хоолны нарийн чанд хатуу дэглэм барих зөвөлгөө өгөх явдал  ховор биш тохиолддог. Эхчүүд хөхний сүү, хүүхдээ хөхүүлэх давтамж, явц, нярай хүүхдийн хооллолтын төлөв байдлын талаар мэдлэг муу байх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд эрсдэл учруулж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Эхний ба төгсгөлийн сүүний тэнцвэр алдагдсан тохиолдолд нэг хөхөө сулартал хөхүүлсний дараа нөгөө хөхөө хөхүүлэх, сүү ихтэй ээжүүд эхний сүүгээ сааж  хөхүүлэх нь хүүхдэд илрэх дээрх шинж тэмдгүүдийг намжаахад тустай.

Сүү ихтэй ээжүүд сүүгээ сааж хорт хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгасан, элэгний хүнд өвчтэй, харшлын хүнд эмгэгтэй, бөөрний дуталд орсон, томоохон хагалгаа хийлгэсэн, хүнд түлэгдсэн, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд хандивлаж болохоос гадна өөрсдөө нүүр цэвэрлэгч сүүн шингэний оронд ашиглахыг зөвлөж байна.

Харин хөхөөр хооллохтой холбоотой 13 цуу ярианы шинжлэх ухаанч няцаалтыг “ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ” номноос уншиж мэдэн хүүхдээ 2 нас хүртэл нь хөхүүлээрэй.

  • 4 347

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.