Бидний тухай
Зинт ХХК нь 2012 оны 12 сард хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан.Зинт Клиник нь 2013 оны 10-р сард үйл ажиллагаагаа эхлүүлэн, өдгөө 2 салбартай, 9 эмч, 5 сувилагч, эмзүйч, 4 туслах ажилтантайгаар олон улсын хүүхдийн анагаахын дэвшилтэт арга технологи, стандартыг Монгол улсдаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид:
Бүх насны (нярай, бага нас, сургуулийн нас, өсвөр үеийн) хүүхдэд дотор, мэс засал, хөдөлгөөн заслын чиглэлээр үзлэг хийн, нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны зөвлөгөө өгдөг. Тус клиникт нярай, хүүхэд, өсвөр үе, хөдөлгөөн засал, хүүхэд хөгжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, дадлага туршлагатай эмч ажилладаг
Зинт клиникийн Хүүхдийн эмч Б.Түвшин АНУ-ын Nemours children's hospital-д дадлага хийсэн, Т.Түмэнжаргал эмч Олон улсын эмчлэх эрхийн шалгалтанд тэнцсэн, Ө.Анударь эмч Австри улсад болсон "Хүүхдийн харшил ба дархлаа" сэдэвт семинарт амжилттай оролцсон зэргээр эмч нар маань олон улсын хурал, семинарт тасралтгүй оролцдог
АНУ-ын “Project Impact” хөтөлбөрт амжилттай хамрагдаж Монгол хүүхэд хөгжлийн үнэлгээг олон улсын түвшинд хийж Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулж байна. “Project Impact” нь Аутизмын хүрээний эмгэг ба түүнээс үүдэлтэй нийгэмшихүй, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой 4 хүртэлх насны хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан дэлхийн олон оронд 20 гаруй жил ашиглагдаж байгаа хөтөлбөрийн нэг юм