8-р сарын эхээр Герман болон Европийн холбооны хэдэн улсад Ковидын шинэ хувилбар бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Америк, Азийн 27 оронд тархаад байна. Энэ нь халдварлалт маш өндөр тул тун удахгүй дэлхий даяар тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Хүн Ковидын 2 өөр хувилбараар зэрэг өвчлөхөд энэхүү шинэ рекомбинант хувилбар үүсчээ. Гэхдээ азаар XEC нь огт өөр хувилбар биш ээ. Одоогоор шинэ хувилбар хэр хүнд явцтай байхыг хэлэхэд арай эрт байна. Тун удахгүй энэ талаар шинжлэх ухааны нотолгоотой мэдээлэл гарах болно. Гэхдээ огт өөр хувилбар биш тул өндөр халуурах, хоолой өвдөж ханиалгах, толгой болон бие өвдөх, ядрах шинжүүд илрэх нь ойлгомжтой байна. Урьдын адил настангуудад илүү хүнд явагдах магадлалтайг анхаарууштай.
Зинт клиникт ашиглаж буй Ковидын түргэвчилсэн сорил нь энэхүү XEC хувилбарыг ч оношилох боломжтой.