Та магадгүй хүүхдийн нойрны талаарх хэлэлцүүлэг, мэдээллүүдэд “өөрийгөө тайвшруулах” чадварын талаар олон сонсож, уншиж байсан байх. Энэ нь зарим эцэг, эхчүүдэд хүүхдийг уйлуулах, эсвэл уйлахыг нь огт тоохгүй байх гэсэнтэй адил мэт санагдаж болох ч энэ нь тийм биш юм.
Тайвшруулах техникийн үйл явц
Өөрийгөө хэрхэн тайвшруулахад сургах нь та болон таны хүүхдийн заавал суралцах ёстой чадвар юм. Таны хүүхэд тайван бус байвал их өлссөн эсвэл хэт их ядарсан байж болно. Та таны хүүхдэд ямар нэгэн өвчин, зовиур байна гэж бодож байвал эмчид хандан, шалтгааныг олж илрүүлэх нь зүйтэй. Хэрвээ энэ бүгд үгүйсгэгдсэн, таны хүүхэд сайн хооллосон, ядраагүй гэхдээ тайван бус байвал тайвшруулах техникийг хэрэглээрэй.
Ихэнх тохиолдолд, таны хүүхэд уйлах үед та өөрийн зөн совингоороо шууд л тэврээд авдаг байж магадгүй. Үүний оронд, дараагийн удаа яаран тэврэхээ түр азнан, зарим алхамуудыг хийн таны хүүхдэд яг юу хэрэгтэй байгаа талаар илүү ихийг суралцаж, ажиглаарай. Техник бүрийг яаралгүй хийн, хүүхдийг хэрхэн хариу үзүүлж байгааг ажигласны үр дүнд та болон таны хүүхэд 2-уулаа юу хэрэгтэй эсвэл юу хэрэг болдоггүйг мэдэх болно.
Энэхүү үйл явцын дараалал нь чухал, яагаад гэвэл та эхэн үед зөвхөн өөрийн дуу хоолойгоор тайвшруулах гэх мэтээр таны оролцоо хамгийн бага байх ба үр дүнгүй тохиолдолд төгсгөлдөө хүүхдээ тэвэрч, хөхүүлж тайвшруулдаг. Эдгээрийн үндсэн зорилго нь таны оролцоо аль болох бага үед хүүхдээ амжилттай тайвшруулж сургах, хүүхдээ өдөржин тэврэхийг багасгах юм.
Хүүхдийг тайвшруулах арга зам ба үйл явц
• Хүүхэд рүүгээ харах, хүүхэд ээжийнхээ нүд рүү харах.
• Хүүхдээ харангаа ярилцах.
• Гараа хүүхдийн хэвлий, цээжинд зөөлөн тавих.
• Хүүхдийн 2 гарыг биед нь наах, хөлийг хэвлий рүү өргөх.
• Нөгөө тийш нь эргүүлж, хэвтэх байрлалыг солих.
• Хүүхдээ авах, гартаа эсвэл мөрөн дээрээ тэврэх. (ээж нь аль болох хөдлөхгүй)
• Хүүхдээ тэврээд 2 тийш нь зөөлөн хөдөлнө.
• Хүүхдээ өлгийдөөд, тэвэрч бүүвэйлэх, зөөлөн хөдөлнө.
• Соска өгч болно. Хэрвээ таны хүүхэд соска хөхөх дуртай бол тэврэхээсээ өмнө өгч тайвшруулж ч болох юм.
• Хэрвээ хөхөө хөхөхөд тайвширна гэж бодож байвал хөхүүлнэ.
Хүүхэд тайвшрахад туслах бусад арга, стратегууд.
Бусад аргууд нь хүүхдээ тэвэрч байхдаа нурууг нь зөөлөн илэх, дуу дуулах, бүүвэйлэх, тэврээд алхах, эсвэл цагаан чимээ (white noise) сонсгох юм. Хүүхэд хэтэрхий тайван бус үед эцэг, эхчүүд тайвшруулахын тулд хэт олон зүйлсийг нэг дор туршдаг. Энэ нь хэт ачаалласан мэдрэхүйн тогтолцоонд илүү их цочрол өгч, эсрэг үр нөлөө үзүүлдэг.
Зарим эцэг эхчүүд хэт эрчимтэй арга хэмжээнүүдийг авах, жишээ нь гимнастикийн бөмбөг дээр суух, үсрэх зэргийг сонгодог. Эдгээр нь толгойгоо ч даагаагүй хүүхдэд эрчимтэй хөдөлгөөн тэсвэрлэх чадваргүй байдаг тул гэмтэж, бэртэх эрсдэлтэй алхам болдгыг санах хэрэгтэй.
Хүүхдэдээ тайвшрах хугацаа өг.
Хэрвээ хүүхэд юунд ч тайвшрахгүй бол, бид эцэг эхчүүдэд дараах аргыг хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь 1-2 удаагийн авч тэврэх мэдрэмжээ даран, хүлээх ба дараагийн тайвшруулах үйлдэл хийхээс өмнө 5 минут харзнах юм. Энэ нь эцэг, эхчүүдэд хэтэрхий удаан санагдаж болох ч, хүүхдэд тухайн болж буй үйл явцыг мэдрэх боломж олгон, өөрийгөө тайвшруулах хугацаа өгдөг.
Хүүхэд тайвшруулах хамгийн тохиромжтой байрлал нь гарын шуун дээр хүүхдийн толгойг доош нь харуулах, толгойг ээжийн (аавын) тохой орчим дэмжиж өгөх байрлах юм. (Доорх зурагт харуулсан байна.)
Мөн хүүхэд соска хөхөх үед хүүхдээ босч тэврэх, өлгийдөх, бүүвэйлэх юм. Гэвч нэг зэрэг хэт олон зүйлсийг туршиж үзэх хэрэггүй гэдгийн санаарай.
Ээж, хүүхэд хоорондоо харьцах эрчмийг багасгах, илүү чимээ багатай ярих, зөөлөн хөдөлгөөн хийх, нүүрний хувирал бага үзүүлэх хэрэгтэй. Тайвшруулах 1 аргад 5 минут зарцуулах, хэрвээ энэ нь тус болохгүй бол дараагийн арга замд шилжин, мөн 5 минут хүлээнэ. Таны хүүхэд уйлах тоолонд, тухайн 1 аргаа хэрэглэнэ. Энэ нь аргыг хамгийн багадаа нэг өдөр туршиж үзнэ.
Зарим зан үйл, дадлыг төлөвшүүлэхэд тогтвортой байдал нь чухал түлхүүр юм. Таны хүүхэд тэр дороо тайвшрахгүй байж болно. Гэхдээ хүүхдээ уйлах бүрт тухайн аргыг хэрэглэх, энэ нь энэхүү аргад дасах, дараагийн удаа илүү хурдан тайвшрахад тусална. Эцэг, эхчүүд бүр өөр, өөрийн хүүхдэд тохирох тайвшруулах аргатай байдгыг санаарай.
Таны өсч яваа хүүхэд.
Хүүхдийн нас томрох тусам, уйлалт нь өөрчлөгддөг ба үүнийг дагаад таны хүүхдээ тайвшруулах арга ч өөрчлөгдөх ёстой. Жишээ нь хүүхдийг доош нь харуулж, гар дээрээ тэврэх байршил нь нас томрох, жин нэмэгдэхийн хэрээр тохиромжгүй болно. Эцэг, эхчүүд өмнө нь үр дүн өгч байсан тайвшруулах аргыг үргэлжлүүлэн, бусад аргыг туршиж үзэх дургүй байдаг. Хүүхдээ томрох тусам хүүхдэд аюулгүй, насанд тохирсон тайвруулах аргуудыг туршиж үзээрэй.
Таньд туслалцаа хэрэгтэй бол мэргэжлийн эмчид хандаарай.
Хэрвээ та ямар ч арга хэмжээ авсан, хүүхэд тайван бус хэвээр байвал хүүхдийн эмчдээ хандан тусламж хүсч, ярилцаарай.
Эх сурвалж:
The CALM Baby Method: Solutions for Fussy Days and Sleepless Nights and HealthyChildren Magazine, Summer 2021 (American Academy of Pediatrics Copyright © 2021) 9/14/2021
Орчуулсан:
Хүүхдийн эмч О.Тунгалаг