????Халдварт өвчнөөс хэрхэн хүүхдээ хамгаалах вэ? ???? ✅Амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин нийт хүүхдүүдийн өвчлөлийн 1, 2-р байранд байдаг. ????Халдварт өвчний оргил үе 9 сараас 4 сар хүртэл байдаг. ????Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ????? ????1. ДАРХЛАА Хүүхдүүдийн дархлаа гүйцэт хөгжиж амжаагүй байдагтай холбоотой халдварт өвчинд амархан өртдөг. 0-5 хүртэлх насны хүүхдүүд жилдээ 6-8 удаа 5-с дээш насны хүүхдүүд жилдээ 2-4 удаа ямар нэгэн халдварт өвчнөөр өвддөг. ????Вакцин хийлгэснээр зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. -Сүрьеэ -Халдварт саа -Гепатит В -Сахуу -Хөхүүл ханиад -Татран -Хемопелиус инфлюенза -Улаанбурхан -Гахай хавдар -Улаанууд зэрэг ????Мөн жил бүрийн томуугийн вакцинд хамрагдаж томуугаас урьдчилан сэргийлэх боломжтой. ????2. АРИУН ЦЭВЭР Халдварт өвчин бүр халдварлах замтай байдаг. Амьсгалын замын халдварт өвчин агаарын дуслаар дамждаг тул -маск зүүх -гараа ариутгах -бохир гараар нүд хамар амандаа хүргэхгүй байх дадлыг хэвшүүлээрэй. ????3.ХООЛЛОЛТ Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь дархлаа тогтолцоо, хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал. Хүүхдийнхээ насанд тохирсон витамин болон эрдсийг өдөр тутамд нь уулгаарай. -14 хоногтойгоос 6 сар хүртэл: Pedia D-vite drops -6 сараас 2 нас хүртэл: Pedia Tri-vite drops -2 наснаас 4 нас хүртэл: Pedia Poly-vite drops -4 наснаас дээш: Multi-vite liquid зохимжтой. ❤️4. АЗ ЖАРГАЛ Хүүхдээ ойлгож өдөр бүр хамтдаа хүссэн тоглоомоор нь тоглож, тэвэрч, дуртай зүйлсийг нь хийж аз жаргалтай байлгавал серотонин, допамин, эндорфин, окситоцин дааврууд ялгарснаар дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Энгийн хэрнээ маш үр дүнтэй. ????????♀️5. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН Өдөр бүр хүүхдээ тогтмол идэвхтэй дасгал хийлгэснээр халдварт өвчнөөр өвдөх эрсдэл 25-50% хүртэл буурдаг. ????Зинт клиникийн хүүхдийн эмч: Б.Түвшин????
Posted by Zint Clinic on Friday, September 9, 2022